Загвар өмсөгч С.Төгс үе үе нүцгэн зургаа авахуулах дуртай нэгэн. Тэгвэл өдгөө загвар өмсөгч бүсгүй “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийг хөтөлж байгаа бөгөөд энэхүү нэвтрүүлгийнхээ нэгэн дугаарт С.Төгс өөрийнхөө гоёмсог шивээснүүдийг олонд харуулсан билээ.Тэрбээр шивээс тус бүрийнхээ сонирхолтой түүхээс хуваалцан, утга учрыг нь тайлбарлаж хэлсэн бөгөөд хөтлөгч найзуудынхаа “Нууц газартаа шивээс хийлгэх үү” гэсэн асуултад татгалзах бодолгүй байгаагаа илэрхийлсэн юм.