08.19

Өнөөдөр болох зарим үйл явдал


10:30 цагт

    Тусгаар тогтнолын ордонд Ю.Цэдэнбал агсаны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан "Монголын Улсын хөгжлийн хөдөлгүүр болсон төмөр замын салбар үүсч хөгжихөд оруулсан Ю.Цэдэнбалын үйл хэрэг" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. Хуралд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, "Ю.Цэдэнбал" сан, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар нар оролцоно. Утас: 86116589 Б.Аюуш

11:00 цагт

    НЗДТГ-ын А танхимд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгээс хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 99666553

11:20 цагт

    ЗХЖШ-ын жагсаалын талбайд Афганистан улсад явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаа болон Суданд улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно. Утас: 99121609, 99121715

13:00 цагт

    Туушин зочид буудлын 4 давхарын Сүлд Танхим Австралийн Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Их Сургуультай хамтран "Mongolia Update" нээлттэй илтгэлийг зохион байгуулна. Хоёр жил тутамд болдог энэхүү арга хэмжээ нь анх удаагаа Монголд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Австралийн онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Жон Лангтри, БСШУ сайд Отгонбаяр, УИХ-ын гишүүн асан С.Оюун, Р.Амаржаргал, Монгол улсын нэртэй элчин сайдууд болох Ж.Энхсайхан Р.Болд болон ГХЯ зөвлөх О.Машбат зэрэг нэрт эрдэмтэн судлаач улс төрчид Монгол улсын өнөөгийн нийгэм эдийн засгийн талаар сонирхолтой илтгэлүүдийг олон нийтэд зориулан тавих юм.

​14:00 цагт

    ХБНГУ-ын "Бионорика" пүүсийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч "АЗИ ФАРМ" ХХК-с зохион байгуулж буй "Ургамлын гаралтай эм, эмчилгээний чиг хандлага ба Фитотека" сэдэвт чуулга уулзалт 08-р сарын 16-08-р сарын 19-ны хооронд 14:00 цагт Кемпински зочид буудлын Алтай танхимд зохион байгаалуугдаж байна. Утас: 90807079

16:00 цагт

    "Монголчууд" цувралын IV боть болох XII-XVII зууны түүхийг өгүүлэх дөрөвдүгээр боть нь “Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн” хэмээх нэртэйгээр гарч буй бөгөөд номын нээлтийг Shangri La Mall-ын 3 давхарт Интерном номын дэлгүүрийн шинэ салбарын нээлттэй хамтатган хийнэ. Нээлтийн үеэр дэлхийн монголч эрдэмтэд болон энэхүү номыг бүтээхэд гар бие оролцсон хүндэт зочид ирэх бөгөөд номын 20%-ийн хямдралтай худалдаа явагдана.