Жүжигчин Леонардо ди Каприогийн өөрийн нэрээр нэрлэсэн нэгэн буяны санг холбогдох байгууллагууд сонирхож эхэлсэн байна. Тэд тус сангийн удирдлага мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа юм. Өнгөрсөн сард тус сангийн ажилтнууд Сен-Тропед 45 гаруй сая доллар цуглуулж чадсан билээ.
Дараа нь АНУ-ын Хууль зүйн департамент Лос-Анжелес хотын тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Барууны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар холбогдох байгууллагууд “Оскар”-ын шагналт Леонардо ди Каприогийн байгуулсан санг гурван тэрбум гаруй доллар угаасан хэрэгт сэжиглэх болсон аж.
Хяналтын байгууллагууд энэ сан буяны төсөл болон өөр зорилгуудад хэдий хэмжээний мөнгө зарцуулдгийг шалгах хүсэлтэй байгаа гэнэ. Хуулиараа бол аливаа сан өөрийн орлого, зарлага, зарцуулалтын талаарх мэдээллийг хэн нэгэнд тайлагнах ёсгүй юм. Хүмүүс хандиваа нэрээ нууцлан байж өгдөг билээ.
Сен-Тропед зохион байгуулсан арга хэмжээний тасалбар 10 мянган еврогоос дээш үнэтэй байсан аж. Тэрхүү үдэшлэгт 500 орчим зочин оролцжээ.Одоогоор Леонардо ди Каприо энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.