Манай улс өмнөд хөрштэй Транзит тээврийн ерөнхий хэлцэл хийжээ. Энэ дагуу Хятадын төмөр замыг тодорхой нөхцөлтэйгээр, мөн тус улсын нэр бүхий боомтуудыг ашиглах эрх нээлттэй болж байна. Ийм хэлэлцээрийг БНСУ-тай ч байгуулж, тэндхийн Ражин боомтыг ашиглахаар болсон аж. Эхний ээлжинд туршилтаар 20 мянган тонн нүүрс Ражин боомт руу тээвэрлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, “Шарын гол” уурхайн баяжуулсан нүүрс тус улсын шаардлагыг хангасан байна. Туршилтын тээвэр амжилттай болж, нүүрс худалдах, худалдан авах гэрээг хийвэл Солонгос болон Японы хойд мужийн эрчим хүчний зах зээлд нэвтрэх боломжтой гэж манай тал үзэж байна. Харин одоо ОХУ-тай транзит тээврийн гэрээ байгуулахаар ажиллаж эхэлжээ. Ингэснээр Ражин руу хүргэх тээврийн зардлаа тохирох бөгөөд ирэх долдугаар сард болох УФА-гийн төрийн Тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцээгээ батлахаар төлөвлөж байгаа гэнэ. ОХУ-БНХАУ-ын хоорондох худалдааны тэнцэл 70 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд эргэлтийг Монголоор дамжуулбал аль аль талдаа ашигтай аж.
С.ХОРЛОО