08.19

Усайн Болт олимпийн найм дахь алтан медалиа зүүлээ

"Рио 2016" зуны олимпын наадмын уриа буюу хурднаас хурдан гүйлтийн төрөл үргэлжилсээр байна. Ямайкийн алдарт тамирчин Усайн Болт 200 м-ийн шигшээ уралдаанд уралдаж олимпийн наадмын найм дахь алтан медалиа хүртлээ.
"Бээжин 2008", "Лондон 2012" наадмаас зургаан алтан медаль зүүсэн тэрбээр өнөөдөр ч гүйцэгдэшгүй байж найм дахь алтаа авлаа. Түүний гол өрсөлдөгч Канадын шинэ од Андре де Грассе мөнгөн медаль хүртсэн юм. Хүрэл медалийг Францын К.Лемайтре хүртсэн байна.