Өмнөд Солонгост зугаалж яваа “Нью-Йорк Никс”-ын шинэ цэрэг Деррик Рөүз ирж буй улиралд өндөр амжилт гаргана гэдэгтээ итгэж буйгаа илэрхийлсэн байна.
Өнгөрөгч сард Деррик Рөүз Нью-Йорк хотын багийг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны супер баг хэмээн магтсан билээ.
Рөүз “Би үүнд итгэсэн хэвээр байгаа. Чи АНУ-д байгаа тохиолдолд супер баг гэдэг ухагдахууныг их бодолтой хэлэх хэрэгтэй. Чи аль ч багт тоглож байсан өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Нэгэн мундаг багийн төлөөлөгч гэдэгтээ бат итгэлтэй байх хэрэгтэй. Би өөртөө итгэлтэй байгаа учраас хэлсэн үгнээсээ хэзээ ч буцахгүй” хэмээн ярьжээ.