Холливудын залуу дуучин Селена Гомес хөл хүнд болсон тухай Америкийн “Star” сэтгүүлд бичиж байсан билээ. Тэгвэл хамгийн залуухан, гоолиг сайхан биетэй алдарт дуучин маань хөл хүнд болоод ч тэр үү нэлээд жин нэмжээ. Өдгөө 22 настай Селенаг найз нартайгаа Мексикт амарч байхад нь папарацциуд дурандаа буулган авчээ. Түүний өмссөн ягаан өнгийн бикини биеийг нь нэлээд барьж, жижигдсэн харагдав.
