Жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар буюу Амгаа өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо хуваалцах дуртай нэгэн. Саяхан тэрбээр цахим найзууддаа нэгэн зүйлийг аминчлан захижээ. Тодруулбал, тэрбээр "Аятайхан унтчихъя гэхээр л асуудал өөртөө гаргачих юм аа би. HD Монгол дээр яг одоо гарч байгаа "Амьдралын нахиа" киног хэсэг харчихсан чинь зүрх савлаад бүр нойр хулжчихлаа. Төмөрбаатар гуай архичны дүрийг аймар гаргажээ.Халамцуу ирэх болов уу гэж зовних, хаалга балбах чимээнээр зүрх дэлсэж сэрэх ч... Бага насны хүүхдэд бараан дурсамж л болон үлддэг муухай зүйл. Хүсэх юм, хүүхэдтэй болохоороо үзүүлэх юм л биш шүү та минь" хэмээн бичжээ.