08.22

“Нэг өдрийн дайсан”-тай тулахуй

"DOZ entertainment”-ийн захирал Ш.Доржсүрэн жүжигчин А.Мөнгөнзул нарын авьяаслаг хүү Д.Эрдэнэбулганы ээлжит уран бүтээл тун удахгүй үзэгчдэд хүрэх нь ээ. Жүжигчин хосын том хүү Д.Эрдэнэбулган "PLUS MOTION PICTURE"-ийг байгуулж кино урлагт хөл тавиад удаагүй байгаа ч хэдийнэ хоёр дахь уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон байна. Тодруулбал, "PLUS MOTION PICTURE"-ийн хоёр дахь  дэлгэцийн бүтээл  “Нэг өдрийн дайсан”  уран сайхны кино  энэ сарын 26-нд бүх кино театруудаар гарахад бэлэн болжээ. Ийнхүү  “Нэг өдрийн дайсан” үзэгчидтэйгээ тулахад бэлэн болсон аж. Киноны гол  дүрд сүүлийн үед  кино найруулагчийн ажлыг илүүд үзэх болж гадаад оронд очиж олон кино хийж үзэгчдэдээ амжилттай хүргэж байсан жүжигчин Ш.Доржсүрэн буюу Дооёо тоглосон аж. Мөн  түүнтэй хамт залуу жүжигчин Г.Билэгжаргал ( Бэкэ)  өвөрмөц хоолой, донжоороо үзэгчдийн аль хэдийнэ танил болсон дуучин С.Хишигжаргал нар тоглосон байна.Харин жүжигчин А.Мөнгөнзул энэ удаа продюсерийн хариуцлагатай албыг хашсан гэнэ шүү.