“Скайтел” компани Олимпийн мөнгөн медальт жүдоч Доржсүрэнгийн Сумъяад хүндэтгэл үзүүлэн компанийнхаа гарын бэлгээр шагналаа.
“Скайтел” компани Д.Сумъяагийнхаа хүч хөдөлмөр, баатарлаг гавьяаг үнэлэн, Риогоос Токио 2020 олимп хүртэл буюу 4 жилийн хугацаанд үүрэн холбоо, дата интернетийнх хэрэгцээг хангахаар дараа төлбөрт МОНГОЛдоо 70000 үйлчилгээг ашиглах эрхтэй Алтан дугаар, сүүлийн үеийн, өндөр үзүүлэлт бүхий Samsung S7 загварын ухаалаг утсаар мялаалаа.