08.23

Хуульч М.Ичинноров нүцгэн жагсаал хийхийг ”уриалав уу”

Олимпийн сүүлийн өдөр чөлөөт бөхийн 65 кг-ын жинд барилдсан Г.Мандахнаран Узбекстаны бөхтэй хүрэл медалийн төлөө барилдаж, 7:6-гийн харьцаагаар хожиж яваад, цаг дуусахтай зэрэгцэн ялалтаа тэмдэглэж асан баярт мөчөө шүүгчийн шүгэлийн дууны араас алдсан. Тэгвэл Монголын хоёр дасгалжуулагч шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, дэвжээн дээр хувцсаа тайлж шидсэн нь дэлхийн хэвлэлийн онцлох үйл явдал болоод байна. Сошиалд ч энэхүү эсэргүүцлийг дэмжиж "тайчих хөдөлгөөн" өрнөөд байгаа гэхэд болно. Тэгвэл хуульч М.Ичинноров өөрийн "Твитте" хуудаснаа "Монголчууд Чингисийн талбайдаа гараад нүцгэн жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлмээр ч юм уу? гэхдээ гага-тайгаа шүү :))" хэмээн жиргэжээ. Үүнийг нь зарим түүнийг монголчуудыг нүцгэн жагсаалд уриаллаа хэмээн егөөдөөд амжина лээ.