08.24

Кира Найтли парик зүүдэг

“Карибын тэнгисийн далайн дээрэмчид” киноны од, Их Британийн жүжигчин Кира Найтли үс халзрах өвчинтэй тэмцэж залхаад парик зүүдэг болжээ. Тодорхой болсноор бол нэрт жүжигчин бүсгүй сүүлийн таван жилийн туршид парик зүүж байгаа аж. Сүүлийн 10 гаруй жилийн туршид Кира үсээ янз бүр болгуулж, элдэв химийн бодис хэрэглэн будуулж, тоглуулсны гор гарсан гэж үзсэн байна.
“Кинонд энэ олон жил тоглохдоо би өөрийн үсийг байж болох бараг бүх өнгөөр будсан. Ер нь бол үсээрээ их тоглосон доо. Үс маань өнгө зүсээ алдаж, ихээр унах болсон. Тийм учраас сүүлийн таван жил би парик зүүж байгаа. Хиймэл үс миний аврал болсон. Хүүхэд насандаа би өтгөн, ширүүн үстэй нэгэн байсан. Тэгвэл одоо түүнээс ердөө аравны нэг нь л үлдсэн болов уу” хэмээн Кира ярьжээ.