"Рио 2016" наадмын сүүлчийн өдөр буюу ням гарагт Спортын Арбитрын Шүүхээс сэргээш илэрсэн шалтгаанаар тус наадмын хүндийг өргөлтийн 56 кг жинд өрсөлдсөн манай тамирчин Ө.Чагнаадоржийн үр дүнг цуцалснаа зарласан байна.
Мэдэгдэлд 19 настай Ө.Чагнаадоржоос тестостерон хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэжээ. Ингэснээр манай тамирчин Рио 2016 наадмын туршид шинжилгээнээс нь сэргээш илэрсэн долоо дахь буюу сүүлийн тамирчин болж байна.