04.20

Хятад улс банкны нөөцийн шаардлагыг буурууллаа

 Банкуудын нөөцийн шаардлагын харьцааг нэг оноогоор бууруулах шийдвэрийг Хятадын Төв банкнаас гаргасан байна. Хятадын Ард түмний банк нь Даваа гаригаас эхлэн нөөцийн шинэ шаардлагыг хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Дээрх шийдвэрийг гаргаснаар өөрийн орны хурд нь саарч, удааширч буй эдийн засагт илүү олон зээл гаргах явдлыг бууруулах зорилгоор гаргасан аж. Шийдвэрийн дагуу банкууд илүү их хэмжээний зээл олгох боломжтой бөгөөд ингэснээр дэлхийн хоёрдогч эдийн засаг бүхий тус улс нь 1.2 их наяд юанийг гаргах юм. Оны эхний улирлын байдлаар Хятадын эдийн засаг 7 хувийн өсөлттэй байсан нь Барууны стандарттай харьцуулбал өндөр үзүүлэлт боловч 2009 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн бага хэмжээний өсөлт болж байгаа юм. Өнгөрөгч 2014 онд онд Хятадын эдийн засгийн өсөлт 7.4%, 2013 онд 7.7%-иар удааширсан нь сүүлийн 24 жилийн хугацаан дахь хамгийн тогтворгүй өсөлт байсан гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна.