08.25

Өнөөдөр болох үйл явдлууд

Соёл Урлагийн Их Сургууль

08.30 цагт: Монголын Залуучуудын Өдрийг тохиолдуулан Монголын Залуучуудын Эвслээс Залуучуудын Иргэний Нийгмийн Хоёрдугаар чуулган болно.  Утас: 88055659, 91969688
Дүнжингарав худалдааны төв

09.00 цагт: ЗЦГ, Нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газар хамтран хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналтыг хангуулах чиглэлээр шалгалтыг зохион байгуулах гэж байна. Утас: 89152122
PARK HOTEL

09.30 цагт: Хууль эрх зүй, хүүхдийн эрхийн талаар бичдэг, энэ талаар мэдээ, мэдээлэл бэлтгэх сонирхолтой сэтгүүлчдэд зориулсан сургалт хурлын зааланд болно. Утас: 99113949, 94091179
Сүхбаатарын талбай

11.00 цагт: Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санаачлан эхлүүлэн, амжилттай өрнүүлсэн “1000 цүнх challenge" аяны хаалтын ажиллагаа  болно. Утас: 99998770, 99005137
MN-Мэдээллийн төв

11.00 цагт: Хүний эрхийг хүндэтгэх соёлыг хөхиүлэн дэмжих, ЛГБТИ хүмүүс болоод бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар нийгэмд үнэн зөв, бодит мэдээлэл өгөх зорилготой “Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийг зохион байгуулах талаар “ЛГБТ төв” нийгэмд үйлчлэх ТББ, Монгол дахь Гёте институтийнхэн болон кино найруулагч Б. Үйзэнмаа нар мэдээлэл хийнэ.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11.00 цагт: Ардчилсан намын анхдагч гишүүд АН-ын шинэчлэлийн талаар мэдээлэл хийнэ.
МҮЭХ

11.30 цагт: Иргэдийн цалин хөлс болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99027019

12.00 цагт: Авто замчдад тулгамдаж буй хүндрэлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 99027019
МУИС

16.00 цагт: “Cyber education"  төвийн нээлтийн ажиллагаа 5-р байрны 3-р давхарт 303 тоотод болно.