08.25

Дооёо дэлгэцэнд эргэн ирэв

"DOZ" энтертайнментын захирал МУСТА Ш.Доржсүрэн буюу Дооёо дэлгэцэнд эргэн иржээ. Дооёо сүүлийн үед жүжиглэхээс илүү найруулагчийн ажилд ханцуй шамлан ороод байсныг манай уншигчид мэдэх биз ээ. Түүний хувьд хамгийн сүүлд 2012 онд "Жексон амьд" киноноос хойш дэлгэцийн бүтээлд тоглоогүй байсан юм. Харин энэ удаа тэрбээр "Нэг өдрийн дайсан" киногоор үзэгчидтэйгээ уулзах нь ээ. Монголын хошин урлагийн нэгэн үеийн төлөөллийн хувьд Дооёо тайзан дээр олон дүрийг амилуулсан. Тэгвэл өдгөөгөөс 13 жилийн өмнө "Х-Түц" продакшны бүтээл болох "Нутгийн Ганц" тоглолтын (Гацаа) номер үзэгчдийн сэтгэлд ихэд хүрсэн байдаг. Тэгвэл Дооёо 13 жилийн өмнөх гацаа дүрээсээ өнөөгийн дэлгэцийн бүтээлдээ ашиглажээ. Тодруулбал, хөдөөний гацаа хүү хотод амьдраад 13 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг үзэгчид тайзнаас биш дэлгэцнээс харах боломжтой боллоо. Уншигчид маань гацаа Дооёогийн 13 жилийн дараах төрхийг энэ сарын 26-нд бүх кинотеатраар гарах "Нэг өдрийн дайсан" киноноос үзэх боломжтойг дуулгая.