Амралтын өдрөөрөө гэр бүл, найз нөхөдтэйгээ үзвэр үзэж цагийг зугаатай өнгөрүүлэхээр шийдсэн үү. Олуулаа кино театрыг зорих ч сайхан шүү. харин ямар кино үзэхээ хараахан шийдээгүй байгаа бол бид таны кино сонголтод нэмэр болохыг хүслээ. Долоо хоног бүр шахам шинэ кино нээлтээ хийдэг энэ үед өчигдрөөс нэгэн шинэ уран бүтээл дэлгэцнээ гарч эхэлснийг дуулгахад таатай байна. Тодруулбал, "Plus motion pictures"-ийн "Нэг өдрийн дайсан" хэмээх уран бүтээл өчигдрөөс дэлгэцнээ гарч эхлээд байгаа юм. Тус киноны хувьд албан ёсны нээлт хийгээгүй бөгөөд шууд үзэгчдэд хүрч байгаагаараа онцлогтой. Уран бүтээлчдийн тухайд жүжигчин Дооёо гол дүрд нь тоглосон бөгөөд түүний гэргий Зулаа продюсерээр ажилласан. Харин хүү нь найруулсан гэхээр энэ урлагийн гэр бүлийн хамтын бүтээл юм. Уншигчид чухам хэн нь нэг өдрийн дайсан бэ гэдгийг мэдэхийг хүсвэл амралтын өдрийн кино сонголтдоо "Нэг өдрийн дайсан"-г оруулахаа мартав аа.