08.29

ШЕЗ-өөс мэдээлэл хийнэ

Эдийн засгийн хямралтай энэ үед Мэргэжлийн Засгийн газар хэмнэлт болоод зарлагыг танаж, хэт данхайсан бүтцийг цөөлж, хэтэрхий олон алба хаагчдыг цомхтгож бүсээ чангалж, цалин хангамжийг тодорхой хувиар танахаар шийдсэн билээ. Хамгийн түрүүнд гурван саяас дээш цалинтай шүүгч нарын цалинг бууруулахаар шийдсэн билээ.

Тэгвэл эл асуудлыг шүүгч нар болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эсэргүүцэж, УИХ-ын даргад санал хүсэлт хүргүүлээд байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй сэдэв” хэвлэлийн бага хурлыг зарлажээ. Хурлаар шүүхийн төсөв болон шүүгчийн цалингийн асуудлаар тус газрын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон бусад албаныхан оролцох юм байна. Мөн түүнчлэн орон нутгийн шүүгч нартай онлайнаар холбогдож санал бодлыг нь сонсох юм байна. Хэвлэлийн хурал тус газарт 11.00 цагаас болох ажээ.