УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн оюутан Дөлгөөнөөс хэр их өөрчлөгдсөн тухайгаа сонирхуулсан байна. Тэрбээр “он цагийн эрхээр олон зүйл өөрчлөгдсөн нь тодорхой. Гэхдээ би өөрийгөө ингээд харахад анх Дөлгөөн ямар байсан тэр хэвээрээ байгаа юм шиг санагддаг. Ахлах сургуульд байхад оюутан ах эгч нар том л харагддаг байсан. Тэгсэн одоо өөрийгөө харахаар том болоогүй, овор суугаагүй хэзээний л арван жилийнхээ төрх, аашаараа байгаа юм шиг мэдрэмж байнга төрдөг. Энэ бодлоосоо болоод хүмүүсийг ахаа, эгчээ, та гэж хүндэлж харьцаад “Харах царайны эгч юм байж та ч гэх шиг” гэж зэмлүүлж, заримдаа онигоонд орно. Мэдээж амьдралын жамаар ухаажих, хэрсүүжих, туршлага суух зүйл бол байгаа. Гэхдээ анх жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд тэмүүлж явсан Дөлгөөн одоо ээж, эхнэр бас жүжигчин мэргэжлийнхээ амтанд орчихсон яваа Дөлгөөний доторх хүн бол нэг хэвэндээ л байгаа” хэмээсэн байна.