08.29

Сэрэмжлүүлэг: Жимс идээд байна уу, хор идээд байна уу

Наймдугаар сар бол намрын улиралын эхний сар байдаг билээ. Энэ сар гараад л элдэв янзын жимс жимсгэнэ, шинэ ургацын ногоо Нийслэлийн гудамж талбай, томоохон худалдааны төвүүд болон үүд хаяагаар нь эмх замбараагүй хөглөрнө. Манайхан ч жимс, самар гээд бараг үхэхээс наагуур юм болно доо. Одоо гадуур жимс идсэн, самар цөмөөгүй харагдах иргэд тун цөөхөн дөө. Хамгийн гол нь бид жинхэнэ байгалийн ориг жимс жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэж байна уу гэдэг нь эргэлзээтэй юм. Худалдан авагч бид нар гадаад өнгө үзэмж, харагдах байдалд нь болж хууртдаг тал бий. Байгалийн ориг жимс байна гэсэн мөртлөө дотор нь баахан химийн бодис шахчихсан байхыг үнэндээ мэдэхгүй ш дээ. Ашиг хонжоо хайсан худалдаачид ямар арга хэрэглэхээ мэднэ шүү дээ. Гадуур зарж худалдаалж борлуулж байгаа жимсийг та нар хараарай, өнгө үзэмж, үнэр танар нь арай л өөр харагдаад байдаг юм даа. “Шинээр жимс байна аваарай аваарай” гэж орилолдох худалдаачид олон. Гэтэл жимсээ шинэ байлгаж удаан хадгалахын тулд химийн бодис холиод байна шүү.

Түүнээс гадна хуш модны самрын болц бүрэн гүйцэт болоогүй байхад иргэд хууль бусаар бохир аргаар түүж гар дээрээс худалдаалах наймаа цэцэглэсэн байна. Энэ бас бохир бизнес юм. Гэтэл бид нар амаа олохгүй цөмнө, авахгүй бол болохгүй юм шиг ойлгоно.

Ингээд бид бүхэн хор идээд байна уу, жимс идэж хэрэглээд байна уу гэдэгтээ анхаарах хэрэгтэй. Сэрэмжлүүлэг болгох үүднээс нэг хүний цахим хуудсандаа бичсэн зүйлийг хуваалцъя.

“Жимс авч гэр орондоо витаминжуулалт өвөлжингөө хийх санаатай нилээд явлаа. Сайхан шинэ жимс ч алга. Дандаа няцраад зуураад хольчихсон юм л байна. Холоос ирээд ингээд зууралдчихдаг юм байх даа гэж бодоод 10 л нэрс, 10 л үхрийн нүд авлаа. Нэрсийг идэхээр нэг хэсэг сайхан амттай ч заримдаа нэг л биш гашуун амт амтагдаад, үхрийн нүд нь ногоон, бор, хар холиод бас өөр хөндлөнгийн исгэлэн амт амтагдаад болдоггүй. Жаахан үнэтэй ч ориг, өөрийн гараар түүж зардаг найз дээрээ ичилгүй яваад очсон чинь юу гэсэн гэж санана. Зориуд найруулгаа хийгээд ингээд зуурчихдаг юм байна. Нэрс гэж авсан нь нэрстэйгээ хамт баахан чонын элэг гэдэг жимс холиод хийчихсэн байна. Чонын элгийг багад хор гээд идүүлдэггүй байсан санагдах юм. Бас ус чихрээр хачирлаад зуурчихсан, жимсийг нь хөөлгөхийн тулд бага зэрэг уксус хийгээ биз гэдэг байгаа.

Одоо яанаа хүмүүсээ. Гүзээлзгэнийг няцраагүй юм шиг бөмбөгөр байлгахын тулд бага зэрэг шээчихдэг гэнэ лээ гэхээр нь ёстой сэжиг хүрсэн гээч. Аньсыг бол өөр жимстэй хольж чадахгүй, харин шүүс шимийг нь аваад хоосон хальсыг нь ус, крахмал, чихрээр арвижуулаад бага зэрэг уксус хийгээд л сайхан аньс харагддаг гэсэн шүү гэж хэлэхээр нь, дүү минь ноднин аньс авсан чинь ямар ч амтгүй шүүстэй, хальс байсан гэж хэлж байсан нь шууд санаанд орлоо. Найзынхаа зардаг үнийг их байна гээд өөр газраас авсан чинь ингээд хор авчихсандаа ичсэн гэж. Самар хүртэл түүхийгээр нь түүж хадгалаад давирхай нь алга болохоор цайруулаад зараад байгаа нь ямар ч шимгүй усан идээтэй байдаг гэнэ. Болсон самар гэдэг бол сүүн идээтэй тос сайтай ходоод гэдэс хоол боловсруулах эрхтний эм гэнэ.

Нөгөө хольсон жимсээ аваад эргээд очтол “би түүгээгүй хөдөөнөөс ирсэн жимсийг эргээд л шууд зарж байна, тэгээд ч чи надаас авсан ч юм уу...өөр хүнээс авсан ч юм уу хэн мэдлээ. Чамайг хараагүй л юм байна” гээд зад загнуулдаг байгаа.

Үргэлжлэлийг