Найруулагч Д.Эрдэнэбулганы уран бүтээл “Нэг өдрийн дайсан” уран сайхны кино үзэгчдэд хүрч эхлээд байна. “Нэг өдрийн дайсан” уран сайхны кино нь “Plus motion picture”-ын дэлгэцийн хоёр дахь бүтээл бөгөөд уг киноны гол дүрд жүжигчин Ш.Доржсүрэн, Т.Билэгжаргал болон дуучин С.Хишигжаргал нар тогложээ. Инээдмийн жанрын адал явдалт уг кинонд 13 жилийн өмнөх “Х-Түц” продакшний хошин шогийн "Нутгийн ганц гацаа” хэмээх дүрээрээ СТА жүжигчин Ш.Доржсүрэн дахин эргэн ирж байгаа юм.