08.30

Д.Сумъяад оёдлын машин бэлэглэв

Д.Сумъяаг мөнгөн медаль хүртсэний дараа Монголын үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ц.Одонгэрэл "Д.Сумъяадаа 9960 машин бэлэглэе" хэмээн жиргэж байсан юм. Тэрбээр “Сумъяа маань насаараа тамирчин байхгүй ч насаараа гэрийн эзэгтэй байх учир миний бэлгийг чамлахгүй биз ээ” хэмээсэн. Тэгвэл Ц.Одонгэрэл хэлсэндээ хүрч, олимпийн медальтанд "singer 9960" оёдлын машин бэлэглэжээ. Сонирхуулахад, энэхүү машин нь 600 гоёлын болон 12 янзын товчны нүхний оёдолтой, тоо, англи монгол үг оёдог, нэмэгдэл тавцантай, автомат утас сүвлэгчтэй гэнэ.