Монголын сайхан бүсгүйчүүд, авьяаслаг, үнэ цэнэтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг О.Энхтуул уран бүтээлээ завсарлаад багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тэгвэл найруулагч, жүжигчин Г.Ундармаагийн урилгаар Ю Фильмийн шинэ кинонд нь тоглохоор Герман улсаас түр иржээ.
Ю Фильм уран бүтээлийн нэгдэл "Single Ladies" 1, 2, "Тютю" гэсэн чанартай, олны талархлыг хүлээсэн уран бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгосон нь дөрөв дэх уран бүтээлийг нь улам өндөр хүлээлттэй болгоход хүргэсэн юм.
долоон сарын турш бэлтгэл ажил хийгдсэн энэхүү киноны гол дүрд нь жүжигчин О.Энхтуул, Г.Ундармаа нар хамтдаа тоглож байгаа нь сонирхлыг улам татаж байна. Монголын кино урлагт ийнхүү дахин нэг часхийсэн уран бүтээл удахгүй мэндлэх нь ээ.