08.30

Адель Ким Кардашиантай хамт хооллохоос татгалзав

Кардашианы шуугиант гэр бүлийнхэн хөрш айл болсон Аделийг оройн зоогт урьжээ. Гэсэн ч  дуучин бүсгүй урилгаас татгалзсан байна.Аделийг бишрэн шүтдэг Кендалл Женнер шинэхэн хөршийгөө зоогт урих хэрэгтэй хэмээн ээжийгээ ятгасан аж.
"Кендалл түүний авьяас, хошин шогийн мэдрэмжийг нь ихэд үнэлдэг. Тийм ч учраас эхийгээ, эгч Ким болон түүний нөхөр Канье нарыг шинэ хөршдөө зориулсан үдэшлэг зохиохыг ятгасан" хэмээн эх сурвалжууд өгүүлсэн байна.