09.02

Авакодаг гоо сайхандаа ашиглах нь

Sheperd Integrative Dermatology-гийн арьсны эмч Маклин Шепард авокадог "гоо үзэсгэлэнгийн супер бүтээгдэхүүн" хэмээн нэрлэсэн байдаг. Учир нь авокадонд хуурайшилт болон гуужилтаас сэргийлдэг маш хэрэгтэй тослог хүчлүүд, бэлгийн дааврын үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг витамин Е, мөн усны тэнцвэрийг хэвийн байдалд хадгалдаг кали агуулагддаг юм. Энэ бүх ач тустай бодисууд арьсыг дотроос нь гэрэлтүүлж, чийгшүүлж өгнө. Энэхүү ашигт жимсийг гоо сайхандаа хэрэглэх аргуудыг сонирхуулж байна 

Нүүрээ чийгшүүлэх шилдэг маск 

1. Авокадог дундуур нь хуваагаад яснаас салгаж нухна. Дээр нь бага зэрэг оливын тос нэмээд сайтар хутгана. Шингэн хирнээ тослог байх учиртай шүү. Маскаа нүүрэндээ жигд түрхээд зөөлөн массажлаад  15 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Арьсыг чийгшүүлэх шилдэг нэг бөгөөд чийгшил дутагдсан, үрчлээтэж эхэлж буй арьсанд сайн нөлөөтэй. Мөн шуурга салхины нөлөөгөөр хуурайшиж гэмтсэн арьсны шилдэг эмчилгээ. Нэг бэлдсэн маскаа заавал дуусгах шаардлагагүй бөгөөд маргааш нь дахиж түрхэж болно. Гэхдээ 3-аас илүү хонуулахгүй байхыг санаарай. 


2. Тал авокадо, 2 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага овъёос хэрэгтэй. Авокадо жимсээ нухашлаад, овъёос, зөгийн балтайгаа холино. Үүнийг 15-20 минут нүүрэндээ тавиад, угаагаарай. Нүүр чийгшиж, толигор болно. 

3. Авокадо жимсийг сайтар нухаад 1 цайны халбага зөгийн бал , ½ цайны халбага нимбэгний шүүс, бага зэрэг тараг нэмээд сайтар холиод хөргөгчинд хөргөнө. Бэлэн болсон маскаа нүүрэндээ жигд түрхээд 20-30 минут болгоод цэвэрлэнэ 

Үсээ гялалзуулж, эрүүлжүүлэх супер маск 

1. Гүйцэд боловсорсон авокадог нухаад нэг өндөгтэй хольж, нойтон үсэндээ түрхэнэ. Авокад нь эрдэс бодис, амин дэмээр баялаг учир үсэнд тэжээл өгч, өнгийг сэргээнэ. Дор хаяж 20 минут байлгасны дараа хэд хэдэн удаа усаар зайлна. Гэмтэлтэй үсэнд 7 хоногт нэг удаа тавихад тохиромжтой ба эрүүл үстэй бол сард нэг удаа тавихад болно. 

2. Боловсорч гүйцсэн авокадо жимсийг хагас аяга сүү, нэг цайны халбага оливын тос юмуу алмондын тостой хольж сайтар миксердэнэ. Бэлэн болсон зуурмагаа хуйхандаа түрхэж 15 минут байлгасны дараа угаана. 

3. Гүйцэт болсон авокадо жимс сонгож аваад блендэрдэнэ. Хуурай болон нойтон аль ч үсэнд хэрэглэж болно. Мөн өөр найрлага нэмэлгүй дангаар нь маск тавьж болно. Маскийг үсэнд тавих хугацаа 30 минутаас дээш. 

4. Хуурай үсэнд Авокадо дээр өндөгний шар болон оливын тос нэмээл сайтар хутгана. Маскийг 30 минут тавина. Шөнө тавиад унтаж ч болно. Бүлээн усаар зайлаад шампуниар угаана. 

5. Тослог үстэй бол авокадо дээр зөгийн бал болон тараг нэмээд сайтар хутгаад хуйхандаа түрхэнэ. 30 минутын дараа угааж цэвэрлэнэ. 

6. Тослог үсэнд авокадо дээр 1 халбага зуун настын шүүс 1 халбага нимбэгний шүүс, бага зэрэг давс нэмээд  30 минут үсэнд байлгаад зайлж угаана. 
  
7. Үсээ ургуулахыг хүсвэл авокадо дээр бага зэрэг ургамлын тос нэмээд сайтар хутгаж бэлдээд  30-60 минут тавина. Бүлээн усаар зайлаад угаана. 
 

www.emegteichuud.mn