09.03

ХАА-н биржийн арилжааны дүн нэг тэрбумд дөхжээ

 Энэ долоо хоногийн лхагва гаригт ХАА-н бирж дээр хоёр төрлийн түүхий эд арилжсаны үнийн дүн нь 938 сая төгрөгт хүрчээ. Түүний дийлэнх буюу 780 сая гаруй төгрөгийг ханшийн ноос эзэлсэн бөгөөд кг тутмыг 1200- 2400 төгрөгийн дундаж ханшаар худалдсан байна. Мөн 25 тонн тэмээний ноосыг 6290 төгрөгийн дундаж ханшаар арилжжээ. ХАА-н биржийн жишиг индекс 487.6 нэгжийн төвшинд хадгалагдсан нь өмнөх арилжааныхтай адил байжээ.
 
Б.Мөнх