Дуучин Т.Солонго хамтлагаасаа гараад нэлээд олон жилийн нүүрийг үзэж байгаа ч гэлээ, сонсогч фэнүүдийнхээ дунд өнөөг хүртэл “Эмоушн”-оор овоглож яваа билээ. Хамтлагийнхнаасаа өмнө эх орондоо буцаж ирсэн тэрбээр хоёр дахь амьдралаа эхлүүлээд байгаа юм. Тэрбээр саяхан хоёр дахь нөхрөө олонд танилцуулж, ихэр хүүхдүүдийнхээ зургийг ил болгосноор “Хөгшин хүнтэй суучихаж”, “Үр суулгуулах аргаар ихэр хүүхэд төрүүлж” гэх мэт элдэв ярианы эзэн болж яваа нь үнэн.
Гэвч энэ бүхнийг ойшоож үзэлгүй, харин ч бүр хайртай ханьдаа зориулан шүлэг тэрлэсэн шигээ явна. Тодруулбал, саяхан төрсөн өдөр нь тохиосон нөхөртөө зориулж,
“Хорвоог би жаргалтай туулах
Хос далавчныхаа нэгийг олсон
Хоёрдож урвахгүй чинийх байхаар
Хувь заяагаа шийдчихсэн
Харин чи минь
Гараас минь битгий тавиарай
Ганцхан чинийх л баймаар байна
Сэтгэлээ битгий хувиргаарай
Зөвхөн чинийхээ л баймаар байна
Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн сэтгэл хөдлөм үгсээ цахим хуудаснаа бичжээ.