09.05

С.Жавхлан: Чинээлэг гэдэг нь Чин элэгтэй хүнийг хэлдэг юм

УИХ-ын чуулганы хуралдаанаар татвар нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Монгол Улс мандан бадарч явах үед дотоодынхоо бүх юмыг үйлдвэрлэдэг байхдаа 6000 гаруй бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг байжээ. Гэвч энэ бүхнийг хувааж аваад идээд дууссан байна. Идсэн хүмүүс одоо чинээлэг, айхтар ухаантай хүмүүс гэгдээд явж байна. Чинээлэг гэдэг нь Чин элэгтэй хүнийг хэлдэг юм. Аминчхан үзэлгүй, олон хүнд тустай ийм хүнийг хэлдэг юм. Том том байшинтай хүмүүс чин элэг гаргаад байшингаа хүүхдийн цэцэрлэг болгооч ээ.Бүгдээрээ байшингаа цэцэрлэг болгоод гэрээ бариад амьдарцгаая. Гэр байхгүй бол манайд очъё. Бөмбөгөр гэрээ бариад, үхрээ саагаад амьдрах цаг болсон” гэсэн юм.