04.21

МҮХАҮТ бизнес форумыг зохион байгуулна

ОХУ-ын Эрхүү мужийн төлөөлөгчийн газар, “Бизнес Контакт” ком пани, МҮХАҮТ хамтран энэ сарын 21-23-ны өдрүүдэд Олон улсын “Ворота в Азию 2015” 23 дахь удаагийн үзэсгэлэнгийн хүрээнд энэ сарын 22 ны өдөр “Монгол-Оросын бизнесийн шинэ хөгжил” бизнес форумыг зохион байгуулах гэж байна.

 Арга хэмжээнд ОХУ-ын Москва, Омск, Липецк, Иваново хотуудын болон Эрхүү муж, Буряд, Якут улсын хөдөө аж ахуй, барилга, хүнсний салбарын бизнес төлөөлөгчид оролцох юм. Энэхүү арга хэмжээ нь ОХУ-ын Ялалтын 70 жил болон МҮХАҮТ ын 55 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа онцлогтой аж. Дашрамд дурдахад, өнгөрсөн оноос эхлэн ОХУ-тай эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад худалдааны үйл ажиллагаа идэвхжиж, монголын экспорт ОХУ руу нэмэгдэх олон боломжууд бий болоод байгаа юм. Энэ форумд ОХУ-ын ТОП менежер, “Титан” группын захирал Бредный Р.П хил орчмын болон бүс нутгийн худалдааны сүлжээний тухай, хамтран ажиллах саналтайгаар оролцож байгаа юм.a