Энэ сарын 16-нд “Crocus Event Hall”-д дуучин С.Зоригттой хамтарсан “Хайртай хүндээ” тоглолтоо хийх гэж буй залуу дуучин А.Хишигдалай нөхөрлөлийн талаарх бодлоо хуваалцжээ. Тэрбээр "Надад нэг их олон найз байдаггүй. Яах вэ, таньдаг хүн маш их. Нэг нэгэндээ дэм болж явдаг гэмгүй сайхан найзууд байдаг. Яг дотны, бүх зүйлээ ярьдаг найз гэвэл маш цөөхөн л дөө. Тэр найзууд маань он цагийн шалгуураар надтай хамт тэсээд үлдчихсэн, миний муухай аашийг мэддэг , тэсдэг. Мөн миний гуйлганд маш их явдаг мөртлөө залхдаггүй, надад уурладаггүй, би ч эргээд жаргах, зовох үед нь хамт байдаг тийм найзуудыгаа л би сайн найзууд гэж хэлж чадна. Түүнээс биш олны танил болохоор найзлах гэсэн, эсвэл өнгө мөнгөнд хууртсан, хүрээ тэлэх гэсэн тийм хандлагууд их байдаг л даа. Би багаасаа найзалсан найзуудтайгаа одоо болтол найзалдаг. Ер нь шоудах, ууж идэхдээ л хамт байхыг найз гэхгүй ээ. Зовсон үед бат араанд зогсож байдаг, сар уулзаагүй байсан ч дуудахад олон юм ярихгүй хүрээд ирдэг хүнийг л жинхэнэ найз гэж хэлнэ" хэмээн ярьсан байна.