Шотландын 24 настай бүсгүй Никки Келли өөрийгөө жирэмсэн гэдгийг мэдэлгүй Жэймс хүүгээ төрүүлсэн байна. Залуу ээж жирэмсний ямар ч шинж тэмдэг өөрт нь илрээгүй бөгөөд гэдэс нь томроогүй гэж ярьжээ. Дээр нь Никки Келли бие давхар болсон гэдгээ мэдэлгүй жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл хэрэглэж байсан гэнэ.
Шинэ хүүхэд угаалгын өрөөний шалан дээр мэндэлсэн аж. Бүсгүй угаалгын өрөөнд байж байтал хэвлий орчмоор нь айхтар базлалт явагдан хөдөлж ч чадахаа больсон агаад гурван удаа хүчтэй базалсны эцэст хүүхэд нь төржээ.
Никки Келли хүүтэй болсон гэдгээ ойлгуулахын тулд аав руу нь хагас цагийн дотор 76 удаа залгасан аж. Эмч нар хүүг 32-37 долоо хоногтойдоо мэндэлсэн гэж мэдэгдэв. Эмэгтэй жирэмсэн гэдгээ мэдээгүй тул яг нарийн хугацааг хэлэх боломжгүй байна.