09.09

Х.Цагаанбаатар гавьяат кимоногоо Д.Отгонцэцэг, Д.Төмөрхүлэг нарт бэлэглэв

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өөрийн өмсдөг байсан жүдогийн кимоногоо "Рио 2016" олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж хүрэл медаль хүртсэн, тамирчин  Д.Отгонцэцэг, жүдо бөхийн 66 кг-ын жинд барилдаж, шагналт VII байрт шалгарсан, тамирчин Д.Төмөрхүлэг нарт бэлэглэсэн байна. 
Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондоны олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр болон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар хүнд өвчний улмаас шаналж буй охинд туслахаар  тус тусын жүдогийн өмсгөлөө дуудлагаар худалдах ажиллагаа зохион байгуулж байсан юм.