Урд хөрш буюу Хятадад, тэр дундаа Эрээнд манай улсын 3000 гаруй эмэгтэй биеэ үнэлж байгаа гэсэн албан бус судалгаа гарчээ. Харин хуулийн байгууллагад бүртгэлтэй 500 гаруй иргэн биеэ үнэлж байгаа ажээ. Тэдний хувьд 14-45 насны эмэгтэйчүүд байдаг гэнэ. Ихэнх нь зарын дагуу өндөр цалинтай ажил хийнэ гэж яваад ийнхүү биеэ үнэлэх ажил хийж, бусдад мэхлэгдэж, хуурагдсан байдаг юм. Харин олон жил биеэ үнэлсэн эмэгтэйчүүд охид, хүүхнүүдийг зуучилж, дундаас нь ашиг авдаг юм байна.
Биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн хувьд цагийн 40 мянга, хоногийн 60 мянгаар явдаг гэнэ. Эзэндээ 30 хувийг нь өгөөд өөрсдөө 70 хувийг нь авдаг аж. Монголд өндөр цалинтай ажил олдохгүй, тэгээд ч амар хялбар аргаар мөнгө олох нь өөрсдөд нь ашигтай гэж тэд үздэг гэнэ.
Хамгийн сүүлд л гэхэд Эрээнд зоогийн газар өндөр цалинтай ажилд ажиллуулна гэсэн зарын дагуу явсан хоёр охин сураггүй болж, бусдад уруу татагдан хүчээр биеэ үнэлэлтэд өртөж, дарамтлуулж байж магадгүй гэсэн мэдээллийг нэг охиных нь ах цагдаагийн байгууллагад мэдэгдэж, дүүгийнхээ сургийг гаргаж авчрахаар ажиллаж эхэлжээ.