Өдгөө 46 настай дуучин бүсгүй Мэрайя Кэри хөөстөй ваннд хэвтэж буй зургаа блогтоо нийтэлжээ. Барууны хэвлэлүүд түүний энэхүү зургуудыг нийтэлснээр шуугиан дэгдээсэн байна. Дуучин бүсгүй нүцгэн сэлфидсэн нь хангалтгүй гэж үзсэн бололтой. Учир нь тэрбээр хоёр дахь зургаа хэн нэгнээр даруулсан байна. Түүний зургийг харсан уншигчид Кэригийн шинэхэн амраг, Австралийн тэрбумтан Жэймс Пакер л халуухан зургийг нь авч өгсөн байх хэмээн таамаглажээ.