"Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээлд дахин хүрч эхлэх бололтой. Ингэхдээ тус нэвтрүүлгийн эмэгтэй хөтлөгч П.Анужин хөтлөгчийн үүргээ гүйцэтгэхгүй бөгөөд түүний оронд загвар өмсөгч, топ модель Э.Одгэрэл 100 эрхэм нэвтрүүлгийг цаашид хөтлөн явуулахаар болсон сурагтай. Учир нь найруулагч Б.Баатар топ модель Э.Одгэрэл нарын хамт авахуулсан зураг цахим сүлжээнд цацагдсанаар ийм таамаг гарчээ. Ямартай ч тус нэвтрүүлэгт "Рио-2016" зуны Олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа уригдаж, зураг авалт хийгдэж байгаа аж.