09.16

”Кавальерс” Дэвид Блаттад аваргын бөгж өгнө

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ аварга "Кливлэнд Кавальерс" багийнхаа ерөнхий дасгалжуулагч асан Дэвид Блаттад өгөх аваргын бөгжийг захиалжээ.
Баг нь 30 ялалт, 11 ялагдалтайгаар Зүүн конференцийг тэргүүлж байсан ч Блаттыг энэ оны нэгдүгээр сарын 22-нд огцруулсан билээ. Багийнхаа лидер тоглогчидтой хэл амаа ололцож чадаагүй нь түүнийг огцруулах шалтгаан болсон гэж тухайн үед хэвлэлүүдээр шуугиж байв. Өдгөө Дэвид Блатт Туркийн "Дарушафака" багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.