09.16

А.Туяа: Зарим эрчүүд хоолоор найрах гээд байдаг болчихжээ

Жүжигчин А.Туяа хоолоор найрагдах дургүй нэгэн бололтой. Учир нь тэрбээр "Уг нь байгалиасаа л эр хүнийг эмэгтэй хүн татахдаа гоо сайхан, ааш айл, хоол ундаар татдаг байсан гэдэг. Одоо ч тэр бичигдээгүй дүрэм. Гэтэл сүүлийг үед анзаараад байхад зарим эрчүүд эсрэгээрээ хоолоор найрах гээд байдаг цаг болжээ. Ямар хоолонд дуртай вэ, өөрийн сайн хийдэг хоолоор дайлъя, юу идмээр байна гээд л. Үгүй ээ, тэгээд хоол идэхгүй гэхээр өөр юу идэх үү, яах уу. Ямар хоолонд дуртай гээд л нэгэн бодлын гоё ч юм уу. Нэгэн бодлын жижигхэн болчихсон юм уу. Эсвэл хоолоос өөр хийх юм ярих юмгүй болсон цаг уу. Одоо тэгээд эр, эмгүй хоолоор хайрлаад л, найрагдаад л байж дээ хэхэ” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.