09.20

Моуринью 10 жилийн өмнөх ”амжилт”-аа давтав

"Манчестер Юнайтед" өчигдөр тавдугаар тойргийн тоглолтоо "Уотфорд"-ын (1:3) талбайд хийж ялагдсан нь тус багийн гуравдахь дараалсан ялагдал юм.

Үүнээс өмнө "Онцгой нэг"-ний баг, Премьер лигийн дөрөвдүгээр тойрогт "Манчестер Сити" (1:2) болон Европа лигт Голландын "Фейноорд" (0:1) багуудад ялагдсан билээ.

Жозе Моуринью сүүлийн арван жилийн хугацаанд албан ёсны тоглолтуудад анх удаагаа гурав дараалсан ялагдал амсаж байгаа юм.

2006 онд түүний удирдаж байсан "Челси" баг Премьер лигийн шийдвэрлэх хоёр тоглолт болон Английн Суперцомын төлөө "Ливерпүүл"-д ялагдаж байсан билээ. 

Эх сурвалж www.wikimon.mn