Сүхбаатар аймаг урд талаараа БНХАУ-тай 485 км газраар хиллэдэг. Тиймээс ч тус улсын зүүн хойд мужууд, аймгуудтай найрсаг хөршийн харилцаа холбоо тогтоож, олон салбарт хамтран ажиллаж ирсэн билээ. Энэ удаад БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид манай аймагт хүрэлцэн ирж албан уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр аймаг аялал жуучлал, боловсрол, эрүүл мэнд, соёл спортын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм. Цаашид уламжлалт хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хувийн хэвшлийн харилцаа холбоог сайжруулж, хил орчмын аялал жуулчлалыг бодит үр дүнд хүргэх хамтарсан зорилтыг тавилаа.
www.sukhbaatar.mn