Селена Гомесоос салсаныхаа дараа Жастин Бибер охид, бүсгүйчүүдтэй удаан хугацаанд дотно үерхсэн тохиолдол бараг гараагүй. Загвар өмсөгч охидтой л хааяахан нэр холбогдож байсан билээ.
Хамгийн сүүлд нэрт дуучин, хөгжмийн зохиолч Лайонел Ричигийн охин Софиятай үерхэж байгаагаа илт тод зарласан ч энэхүү дурлалын роман нь ердөө л зургаахан сарын настай байжээ.
"Billboard" сэтгүүлд онцгой сайхан харьцааныхаа тухай өгүүлсэн Софиягаас Жастин саяхан холбоогоо тасалсан хэмээн барууны хэвлэлүүд бичиж байна.