09.21

А.Хишигдалай: Силкон шахуулж буяндаа бузар хийхгүй ээ

Дуучин А.Хишигдалай тоглолтынхоо сурталчилгаанд нэлээд “том” өгзөгтэй харагдсан нь олон хүнд эргэлзээ төрүүлсэн нь нууц биш. Тиймдээ ч түүнийг  “Мэс засал хийлгэсэн байна” гэх шум гарсан. Харин тэрбээр энэ мэдээллийг няцааж, өөрийн цахим хуудаснаа "Тайзан дээр гэрэлтэж гялтганах ёстой гэж бодож явдгийн хувьд зоригтойгоор ийм хувцас өмсөв!!! Аа бас. Намайг силкон ч билүү юу ч билээ нэг юм хийлгэсэн гэж сайт дээр бичсэн байна лээ. Уучлаарай тэр юмыг чинь хийлгэж байснаас хэдэн дуу хийчихсэн нь надад илүү ашигтай байх. Тэгээд ч силкон шахуулж буяндаа бузар хийхгүй ээ!!! Би. Удахгүй хөгшрөөд муухай болчихно. Та нар битгий санаа зов" хэмээн бичжээ.