Дэлхийн 60 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд Монгол улсад ирэхэд долоо хоногийн хугацаа үлдээд байна. Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээн энэ сарын 27-ноос аравдугаар сарын 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох юм.
Тэгвэл эх орныхоо нэрийн өмнөөс титмийн төлөө өрсөлдөх үндэсний ялагчаар Энхтайвны Урангоо шалгарсан болохыг "Mongolian Beauty Association"-аас танилцууллаа.
Энхтайвны Урангоо нь Монголжуу төрх, ялдам инээмсэглэл, гуалиг бие, өндөр нуруу гээд гоо бүсгүйн бүхий л шинжийг агуулсан нэгэн. Тэрээр ам бүл дөрөв, айлын бага охин. Маркетингийн менежер мэргэжилтэй. Дөрвөн ч бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон Жүжиглэх авъяастайгаас гадна дуулдаг, бүжиглэдэг тэрбээр өдөр тутмын хувцсаа өөрөө хийж өмсдөг зэрэг тал талын авъяас ур чадвартай. Мөн Монголын хөдөө нутгаараа аялах дуртай аж.