04.22

Түймэрт өртсөн малчдад 730 тн өвс үнэгүй тараана

Улсын хэмжээнд хоёрдугаар сарын дөрөвний өдөр анхны ой хээрийн түймэр бүртгэгдсэнээс хойш 89 удаагийн түймэр гарчээ. Өнгөрсөн өвөл нийт нутгаар цас бага орсноос хуурайшилт ихтэй байна. Мөн салхи ихтэй байгаа нь түймэрийн голомтийг нэмэгдүүлээд байгаа юм байна.

Хэнтий аймгийн Баян овоо суманд дөрөвдүгээр сарын 13-ний өдөр гурван аймгийг дамнасан хээрийн түймэр гараад байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр онцгой байдлын ерөнхий газрын дарга,Бригадын генерал, Т.Бадрал Улсын онцгой комисын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ынгал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар зарим аймагт гарсан ой, хээрийн түймэрийн талаар мэдээлэл хийлээ.

Сүхбаатар аймгийнТүмэнцогт, Мөнххаан,Сүхбаатар сумдыг хамарсан хээрийн түймэр 21-22 метр секунд салхины нөлөөтэйгээр хурдацтай тархсан байна. ОБЕГ-аас түймэр унтаах ажилд аймаг, орон нутгийн иргэд болон Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь аймгаас нэмэлт бүлгүүдийг татан оруулж дөрөвдүгээр сарын 17-нд түймрийн цурманд бүрэн оруулсан байна. Энэхүү түймэрт 600 гаруй хүн ажилласнаас Зэвсэгт хүчний албан хаагчдыг анх удаагаа дайчлан оролцуулсан гэж Бригадын генерал Т. Бадрал мэдээллээ.

Засгийн газрын хуралдаанаар Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын нутаг дэвсгэрт гарсан түймэрт өртөж орон гэргүй болсон айл өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр, ус тээвэрлэх машин болон шуурхай албаны болон түргэн тусламжийн автомашин олгохоор болсон байна. Түүнчлэн түймэрт өртсөн малчдад Сүхбаатар аймгийн ТҮмэнцогт, Ховд аймгийн Булган, Төв аймгийн Бүрэн, Булган аймгийн Булган сумд байрлах улсын нөөцийн цэг, салбаруудад хадаглагдаж буй 730 тн өвсийг үнэгүй тараах шийдвэр гаргасан гэж Улсын онцгой байдлын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар мэдээллэсэн юм. 

Хэнтий аймгийн Дадал, Дорнод аймгийн Баян-Уул сумын заагУльханы заставын чиглэлээр орж ирсэн түймрийг хил дээр нь барих зорилгоор бие бзрэлдхүүн ажиллаж байна. Дашбалбар сумын нутгаар орж ирсэн түймэр цурманд ороогүй байгаа бөгөөд салхины хүч нэмэгдвэл нутгийн гүнрүү орох магадлалтай гэж Гал түймэртэй тэмцэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа С.Залуухүү хэллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах зориулалтаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байгаа “БМП” маркийн байлдааны зургаан машиныг зэвсэглэхгүйгээр Онцгой байдлын ерөнхий газарт шилжүүлж, эдгээр машиныг гал унтраах зорилгоор тоноглоход шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгсөн гэв.

Б.Учрал