Америкийн хэвлэлүүд сүүлийн хоногуудад хоёр дуулиант мэдээллээр "амьсгалж байна". Нэг нь мэдээж, Брэд Питт, Анжелина Жоли нарын шуугиант салалт, нөгөөдөх нь Райан Гослинг болон Ева Мендес нарын нууц хурим. Таван жил үерхэж, хоёр хөөрхөн хүүхдийн эцэг, эх болсон Холливудын одууд нууцаар гэрлэлтээ батлуулж, найз нөхдийнхөө хүрээнд цомхон хурим хийсэн гэнэ. Залуу хосд ойрхон эх сурвалж энэ тухай US Weekly сэтгүүлд анхлан ам алджээ.