04.22

Египетийн ерөнхийлөгч асанд 20 жилийн ял оноолоо

Египетийн ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийг өөрийн бүрэн эрхийн хугацаанд эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдыг баривчилж, эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаж, шүүхээс 20 жилийн ял оноосон байна. Энэ нь албан суудлаасаа бууснаас хойших анхны шүүхийн тогтоол нь бөгөөд үүнээс гадна түүнд хэд хэдэн хэрэг түүний үйлдсэн байж болзошгүй хэд хэдэн хэргийг авч хэлэлцэх аж. Ноён Мурсигийн дэглэмийг эсэргүүцсэн гудамжны хөдөлгөөн өрнөсний дараа 2013 оны долдугаар сард цэргийн хүчнийхэн түүнийг төрийн эрхнээс татан буулгасан юм. Түүнээс хойш эрх баригчид ноён Мурсигийн Муслимын ахан дүүс хөдөлгөөнд хориг тавьж, олон мянган дэмжигчдийг нь баривчилсан билээ. Мурси болон Ахан дүүс хөдөлгөөний бусад 14 гишүүн нь ялын дээд хэмжээ авч болзошгүй үй олон эсэргүүцэгчдийг хөнөөсөн ноцтой хэргээс мултрахыг санаархаж байгаа гэдгийг ажиглагчид мэдэгдэж байна. Түүнчлэн хэрэгт холбогдсон ихэнх сэжигтнүүд 20 жилийн ял авцгаажээ.