Эх орны дайны ялалтын 70 жилийн ой ирэх сарын 9-нд тохионо. Үүнийг тохиолдуулан “Тэмүүжин Өрлөг” сургуулийн 49 сурагч ОХУ-ын Ангарск хотод болох парадад сүрт жагсаалаа гайхуулахаар болжээ. Тэднийг Ангарск хотын захирагч урьсан байна. Манай бяцхан цэргүүд бэлтгэлээ базаагаад дуусч байгаа аж. Энэхүү парадад зөвхөн ОХУ-ын цэргийн сургуулийн сурагчид жагсах ёстой. Харин ийнхүү Оросын тал урилга ирүүлсний дагуу гадны орноос зөвхөн Монгол Улсын сурагчид хөрш оронд очиж, баярын парадад алхахаар боллоо.
М.ӨНӨРӨӨ