04.22

Чоно агнагсдыг шоронд хорихоор болжээ

Норвеги улсад хууль бусаар чонын ан зохион байгуулсан таван эрэгтэйд шүүхээс шоронд хоригдох ял оноожээ. Энэ нь тус улсад тохиолдсон дээрх төрлийн анхны хэрэг аж. Уг арга хэмжээг удирдсан хүнд 1,8 жил, харин бусад дөрвөн хүнд 6 сараас нэг жил шоронд хоригдох ял ногдуулсан байна. Гэвч сэжигтнүүд бүгдээрээ шүүхийн тогтоолыг эсэргүүцэж, давж заалдахаар болсон аж. Европын хамгийн бага чонотой оронд тооцогдох Норвеги улс нь уг амьтны тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор ангийн шинэ хууль баталсан юм. Түүнчлэн тэдгээр эрчүүдийг 2014 оны хоёрдугаар сард хэд хэдэн чоныг занганд оруулж барьсан хэрэгт буруутгаад байгаа аж. Телефон утсаар хууль бус ан автай холбоотой мэдээлэл авах цагдаагийн ажиллагаа өндөр түвшинд хүрснээр тэд Норвегийн зохион байгуулалттай гэмт хэргийн хууль зөрчсөнийг олж илрүүлсэн байна. Дээрх хэргийн зургаа дахь сэжигтэн уг гэмт хэрэгт холбогдолгүй болохыг шүүх байгууллага тогтоожээ.40 минут 4 секундын өмнө

Б.Болормаа