"Х ТҮЦ” продакшны залуу жүжигчин З.Ононг Г.Нарансолонготой хамт хамтлагаасаа гарах нь хэмээн нэг хэсэг хэвлэлээр бичигдэж байсан. Тэгвэл Г.Нарансолонго хэсэг нөхдийн хамт продакшн байгуулан тусдаа гарсан ч З.Ононг хамтлагтаа үлдсэн юм. Түүний хувьд "Х ТҮЦ"-ийг орхих бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Энэ тухайд тэрбээр "Миний хувьд “Х түц”-ээс гарна гэсэн бодол байдаггүй. Ийм юм болсон юм л даа. Нэг удаа би амьдралдаа гарсан маргаанаа фэйсбүүктээ постолсон юм. Түүн дээр Нарансолонго эгч “лайк” дарчихсан байсныг хэвлэлийхэн хараад бид хоёрыг хамтлагтайгаа муудаад гарах гэж байна гээд ойлгочихсон байсан. Түүнээс хойш би фэйсбүүк хуудсандаа хурц үгтэй пост бичихээ больсон доо. Үүний дараахан Нарансолонго эгч хамтлагаасаа гарсантай холбоод бид хоёрыг хамт гарах гэж байсан хэмээн хүмүүс ярьдаг. Одоогийн байдлаар надад хамтлагаасаа гарах ямар ч бодол алга байна" хэмээн ярьжээ.