Албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг маргаашнаас өгнө. Айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас өгч эхэлсэн ч зарим айл өрхүүдийн халаалт ирээгүй, халаалт муу байна гэсэн гомдол их байгаа тул халаалт болон халуун ус тасалдахтай холбоотой гомдол, санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004- 7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авахаар “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас шийдвэрлэжээ.