04.22

Моддыг шохойдож эхэлжээ

Улаанбаатар хотын 92 гудамж, цэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт, арчлалт хамгаалалтын ажил хийж эхэлжээ. Энэ сарын 20-ноос төв зам дагуу ургасан моддыг шохойдож эхэлсэн байна. “Улаанбаатар нэгтгэл”-ийн ажилчин Д.Мөнхжаргал “Модыг хорхой шавжаас хамгаалж жил бүрийн хавар ийнхүү арчилдаг. Манай 200 ажилчин модыг шохойдож, хорхой шавжаас хамгаалж байгаа” гэлээ. Хотын төвийн зам, талбайг арчилж хамгаалахад нийт 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Харин ирэх зургадугаар сарын 1-нээс ногоон байгууламжийн хөрсийг ариутгаж, 5-наас нь цэцэг тарьж эхлэх аж.